Програмыг эхлүүлэх
Програмыг суулгасны дараагаар таны компьютерын дэлгэц, Start/Programs цэсэд aSc TimeTables болон aSc Substitutions гэсэн нэртэй дүрсүүд гарч ирнэ.
Хэрэв та aSc TimeTables-н туршилтын хувилбарыг ажиллуулвал дэлгэцэнд дараахи байдлаар харагдана:
Бид эхэлж Tutorial-г сонгож ашиглахыг танд зөвлөж байна. Ингэснээр програмын талаар үндсэн ойлголт, хэрхэн түргэн ашиглах, мэдээллийг хаанаас олж зэрэг анхан шатны ойлголттой болно.
Та Tutorial-тэй танилцсаны дараагаар хичээлийн цагийн хуваарийн хүснэгтийг өөрийн өгөгдөлд тулгуурлан байгуулж чадна. Заавал Work with the program тохируулгыг сонгоорой.
Үзэх: Timetable шинээр үүсгэх, нээх